SnapdiiТүрээсийн платформ

Snapdii

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026.10.17

Snapdii таны хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээг үзүүлэх зорилгоор, хуулийн дагуу цуглуулж хамгаална.

1. Цуглуулах мэдээлэл

  • Бүртгэл: овог, нэр, утас, и-мэйл, нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр).
  • ДАН баталгаажуулалт: таны зөвшөөрлөөр төрийн мэдээллийн сангаас авах регистрийн дугаар, иргэний үнэмлэхийн мэдээлэл.
  • Зар, түрээс: зарын мэдээлэл, зураг, гэрээ, гарын үсэг, хүлээлгэн өгөх акт, төлбөрийн түүх.
  • Банкны данс: түрээсийн төлбөр, буцаалт шилжүүлэхэд.
  • Төхөөрөмж: мэдэгдэл (push) илгээх token, байршил (зөвхөн “Ойрхон зар” ашиглахад, таны зөвшөөрлөөр).

2. Ашиглах зорилго

  • Түрээсийн гэрээ байгуулах, талуудыг баталгаажуулах, төлбөр тооцоо хийх.
  • Мэдэгдэл илгээх, луйвраас сэргийлэх, гомдол шийдвэрлэх.

3. Хуваалцах

Таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй. Гэрээний талууд (эзэмшигч, түрээслэгч, эзэмшигчийн итгэмжилсэн агент) гэрээнд шаардлагатай мэдээллийг л харна. Төлбөрийг QPay болон банкаар дамжуулна.

4. Хадгалалт ба хамгаалалт

Гэрээ, гарын үсэг зэрэг баримтыг хамгаалалттай сервер дээр хадгалж, зөвхөн эрх бүхий хэрэглэгчид харуулна. Холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ.

5. Таны эрх

  • Мэдээллээ харах, засах, бүртгэлээ устгах хүсэлт гаргах (аппликейшн: Профайл → Бүртгэл устгах).
  • Хуулиар хадгалах шаардлагатай гэрээ, төлбөрийн бүртгэлийг хуулийн хугацаанд хадгална.

6. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуултаа Snapdii аппликейшны Профайл → Холбоо барих хэсгээр илгээнэ үү.